Үзүүлэн таниулах арга
2012 оны 5-р сарын 07, Даваа гариг, 13:44
Багшийн нэр: Ч.Туяа
Лекц № 2 Үзүүлэн таниулах арга Хөдөлгөөний үйлдлийг харж мэдэрдэг аргыг үзүүлэн таниулах арга гэнэ. Хөдөлгөөний үйлдлийг харснаараа тухайн дасгалын талаар зөв төсөөлөл олж авдаг. Энэ төсөөлөл нь дасгалыг хэрхэн гүйцэтгэх талаар мэдээлэл өгдөг. Үзүүлэн таниулах арга нь бага насныхан ба эхлэн хичээллэгчдэд их үр дүнтэй арга юм. . Бага ангийн хүүхдүүд багшийгаа дуурайх байдаг. Үзүүлэн таниулах арга 3-н хэлбэртэй Биеэр үзүүлэх арга: Багшийн даалгавараар сурагчид дасгалыг гүйцэтгэж үзүүлэх арга юм. Багш нар дасгалыг өөрөө гүйцэтгэх боловч дараах тохиолдолд сурагчаар гүйцэтгүүлж болно. Үүнд: Дараах тохиолдолд гүйцэтгүүлнэ. Итгэл төрүүлэхийн тулд үлгэр жишээ гүйцэтгэж буй сурагчаар дасгалыг хийж үзүүлэнэ. Алдааг нь ойлгуулахын тулд алдаатай гүйцэтгэж буй сурагчаар гүйцэтгүүлэнэ. Багшийн эрүүл мэндийг байдал тохиромжгүй бол үзүүлэхгүй байж болно. Зургаар үзүүлэх арга Дасгалын техникийг харуулсан зурагт үзүүлэн, тараах материал, зурагт хуудас гэх мэт зурагаар харуулсан хэрэглэгдэхүүнийг үзүүлэнэ. Техник хэрэгсэлээр үзүүлэх арга Сургалтын кино, дүрс бичлэг , DVD, гэх мэт сургалтын техник хэрэгсэлийг ашиглан үзүүлнэ. Энэ нь суралцагчдын мэдээлэл олж авах, мэдээллээ боловсруулах ашиглах чадварт нөлөөлөхөөс гадна дасгалыг удаашруулж, зогсоож, харуулж, болдгоороо давуу талтай. Мөн дасгалыг маш гоё зөв гүйцэтгэлтэй тэмцээний нөхцөлд нь харуулж болдог арга юм. Дасгалыг дуурайж гүйцэтгэх нь дараах хүчин зүйлээс шалтгаална. Дуурайх хөдөлгөөний талаар бүрэн зөв төсөөлөл авсан эсэхээс шалтгаална. Зөв төсөөлөл өгөхийн тулд анхны үзүүлэн маш зөв бөгөөд дасгалын техникийн зохих хурд, хүч, далайцаар нь харуулсан байвал зохино. Дуурайж хийх сонирхолтой эсэхээс шалтгаална. Иймээс сонирхлыг нь татахуйц үзүүлэх хэрэгтэй. Суралцагчдын бие бядлрын түвшинд тохирсон эсэхээс дуурайлт шалтгаална. Иймд хүүхэд дуурайж хийж болохуйц дасгалыг үзүүлнэ. Хэтэрхий хүнд дасгалыг үзүүлбэл дуурайлт үр дүнтэй болохгүй. Үзүүлэн таниулах арга нь бусад аргаас илүү үр дүнтэй болохыг ЮНЕСКО-ийн дараах судалгаа баталсан Энэ судалгаагаар хүн мэдлэгийн 90%-г харж авдаг, 9%-г сонсож авдаг, 1%-г бусад мэдрэхүйгээр хүлээн авдаг. Мэдээллийг хүлээн авсаны дараа харж авсан мэдээллийн 50 орчим % нь, сонссоны 30 орчим % нь тогтоогддог. Хоногийн дараа харсан мэдээллийн 20%, сонссоны 10% нь үлдэж бусад % нь мартагддаг байна. Харин харах сонсох 2-р авсан мэдээллийн 40-60% нь хүнд тогтоогддог байна. Иймээс үзүүлэн таниулах аргыг ярианы аргатай хослуулбал илүү үр дүнтэй. Практик арга Дасгалыг биеэрээ гүйцэтгэдэг аргыг практик буюу дасгалын арга гэнэ. Энэ арга нь биеийн тамирын сургалтын үндсэн арга юм. Энэ дасгалын арга нь биеийн тамирын сургалтын 80%-г эзэлдэг. Практик арга нь 2 бүлэгтэй 1. Хөдөлгөөний үйлдэлд сургах арга 2. Бие бялдрын чанаруудыг хөгжүүлэх арга Дасгалыг бүтнээр ба хэсэгчлэн давтах арга хамаарагдана. Энгийн хялбар техниктэй юм уу, хэсэг болгон хуваах боломжгүй дасгалыг бүтнээр заадаг. ЖШ: сагсан бөмбөгийн залах, урагш өнхрөх Бага ангийн сурагчдад хэсэгчилсэн хөдөлгөөнийг нэгтгэх чадвар муу байдаг учираас тэдэнд дасгалыг бүтнээр нь заадаг. Дасгалыг бүтнээр нь эзэмших үед техникийн алдаа олон гардаг. Иймээс дөхүүлэх ба дуураймал дасгалуудыг өргөн ашигладаг. 2 төрлийн дөхүүлэх дасгал байдаг. Дасгалын техникийг бүрдүүлж буй хөдөлгөөний тодорхой хэсгийг агуулсан дөхүүлэх дасгал. ЖШ: зөвхөн гарын савалтыг агуулсан дасгал Тодорхой хөдөлгөөн дээр нэмэлт хөдөлгөөнөөр баяжуулсан дөхүүлэх дасгал. ЖШ: үсрээд гараар юманд хүрэх Дасгалыг хэсэгчлэн давтах арга: Дасгалын техникийг биеэ даасан хэд хэдэн хэсэг болгон хувааж тэдгээрийг тус тусд нь эзэмшүүлэх аргыг дасгалыг хэсэгчлэн давтах арга гэнэ. ЖШ: гүйлтээс уртад харайх техникийг урьдчилсан гүйлт түлхэлт , нисэлт буулт гэсэн 3-н хэсэг болгоод тус тусад нь заана. Үүний тулд зөвхөн урьдчилсан гүйлтийг эзэмшүүлэх хэд хэдэн дасгалыг сонгож давтуулах. Урьдчилсан гүйлтийг хичээлийн нэг цаг дээр зааж болно. Дараа нь түлхэлт, нисэлт гэх мэт Хөдөлгөөний чанаруудыг хөгжүүлэхэд чиглэгдсэн практик аргууд Энэ бүлэг арга нь хүний хурд, хүч, тэсвэр, хөдөлгөөний эвсэл, уян чанаруудыг хөгжүүлэхэд чиглэгдэнэ. хатуу журамладаг харьцангуй хатуу бус журамладаг аргууд гэж хуваадаг. Аргуудаа унш. Дасгалыг бүтнээр ба хэсэгчлэн заах арга дээр 2 жишээ гаргаж ирэх Зургаар үзүүлэх арга: зурагт үзүүлэн бэлтгэнэ. Багаараа гүйцэтгэнэ. 3-4 оюутан нэг баг болон даалгаварыг гүйцэтгэнэ.
Цааш унших
Hits: 343
|
||
|
||
| Хуудас 12-с 2 |