Шонхор-Олимп

 
  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size
  • default color
  • green color
  • blue color

Хичээлүүд

Самбо бөх заах арга хичээлийн лекцүүд

2012 оны 5-р сарын 25, Баасан гариг, 09:36 администратор

Боловсруулсан багш: Г.Отгонбаатар

1-р курсын 1 улирал

-       Самбо барилдаан монголд үүсэж хөгжсөн нь

-       Самбо гэдэг нь САМозащита Без Оружия гэсэн орос үгний товчлол бөгөөд энэ үг нь зэвсэггүйгээр өөрийгөө хамгаалах гэсэн утгатай үг юм. Энэ бөхийн төрөл ЗХУ-д 1920-1930иад онуудад анх бүрэлдэн тогтжээ. Самбо бөх нь үүсэн бий болохдоо Японы жудо, Армены коч, Гүржийн чидаоба, Молдавын тринта, Татарын көрэш, Узбекийн кураш, Монголын үндэсний бөх, Азербайжаны гулеш зэрэг бөхийн олон төрлүүдээс санаа авч бүрэлдэн бий болсон гэгддэг.

-       1931-1932 оны хичээлийн жилд Москвагийн Биеийн Тамирийн Дээд сургуулийн оюутнууд бие хамгаалахын мэргэлжилтэн В.С.Ощепков удирдлагын дор шинэ барилдааны төрөл жүдог судлах болжээ. Мөн Ленинградын Биеийн тамирийн дээд сургууль 1933-1934 оны хичээлийн жилээс эхлэн уг төрлийг хөгжүүлэх болжээ.

-       В.С.Ощепков, В.Спиродонов нар самбо бөхийн үндэслэгчдийн нэг бөгөөд тэдний шавь болох А.А.Харлампиев албан ёсны Самбо бөхийн үндэслэгч загалмайлсан эцэг гэгдэх болжээ.

-       Монголд үүсэж,хөгжсөн нь

-       Офицеруудын ордонд 1959оны намар ардын армийн цэрэг эрсийг Самбуугийн Цэвээн самбо бөхийн анхны мэдэгдхүүнд сургаж эхлэхэд тэдний дунд С.Цэрэн, Ө.Эрдэнэочир, Т.Зундуй, Ц.Санжаа(том), Б.Санжаа, Ч.Бээжин нарын 10 гаруй бөх хичээлэж байжээ.

-       1960оны 2 сарын 14-нд Спортын төв ордонд 4 жингийн ангиллаар тэмцээн зохион байгуулсан нь самбо бөхийн анхны тэмцээн байлаа.Тус дугуйлан удалгүй хаагдаж,цаашид хичээлээгүй байна.Үүний дараа 1966 онд Хөдөлмөр нийгэмлэгт инженер Ганбаатарын Эрдэнэ самбо бөхийн дугуйлан хичээллүүлж олон арван ажилчин залуучуудыг хамруулж байв.1967 онд Бандийн Гэлэг удирдлагаар нийслэлийн цагдаагийн биеийн тамирийн зааланд зохион байгуулсан НАХЯ-ын харъяа байгууллагын офицер, ахлагч, сэргийлэгч, гал сөнөөгч,цэргийн албан хаагчид самбо бөхийн сургалтанд хамрагдаж байжээ.Б.Гэлэг багш бөхийн дэвжээ, өмсгөл, шаахай зэрэг хэрэглэл, материалыг санаачлан хийлгэж сургалтанд ашигласан байна.1967 онд Барилгачин нийгэмлэгт Чойсүрэнгийн Машбатын дугуйлан ажиллаж, залуучуудаас гадна эмэгтэй самбочидыг хичээлүүлж үзүүлэх тоглолт хийлгэдэг байсан байна.

-       Зөвлөлтийн Рига хотод 1967оны 12 дугаар сарын 15-17 нд болсон олон улсын анхны тэмцээнээс тухайн үеийн ЗХУ-д суугаа элчин сайдын яамны ажилтан Г.Эрдэнэ засгийн газарт санал тавьж ЗХУ-н биеийн тамирийн сургуульд суралцаж байсан оюутан Балдандоржийн Дөшчулуун, НАХ сургуулийн Очирбатын Хасбаатар, Б.Эрдэнэ оролцож О.Хасбаатар мөнгөн медаль, Б.Дөшчулуун хүрэл медаль хүртжээ.Ийнхүү монголд самбо бөх хөгжихөд тухайн үед зөвлөлт улсад байсан оюутнуудын хүчин чармайлт их нөлөө болсон.Г.Эрдэнийн санаачлагаар Засгийн газрын ордонд МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн гишүүдэд үзүүлэх зорилгоор Зөвлөлтийн цэргийн самбочидтай уулзалт тэмцээн зохион байгуулахад монголын самбочидын ялалтаар өндрлөсөн нь уг спортын цаашдын хөгжилтөнд үр дүнгээ өгчээ.

-       1968 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Монголын Биеийн тамир,эвлэлийн төв зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 3.4-р тогтоолоор Монгол улсад самбо бөхийг хөгжүүлэхэд шийдвэр гарчээ.1969 оны 3-р сард манай самбочид нэгдсэн бэлтгэлд сургалтанд анх удаа хамрагдаж  Улсын аварга Ч.Бээжин, Улсын арслан Л.Сосорбарам улсын начин/харцага/ Ч.Өвгөнхүү, С.Жамц, Н.Батчулуун, О.Хасбаатар, Б.Дөшчулуун, Д.Самдан, Д.Мөнхжаргал, Б.Эрдэв, Нацагдорж нарын 30-аад бөхчүүд хичээллэж байлаа. Мөн оны 4 сард Улаанбаатар хотод Зөвлөлт Казакстаны багтай нөхөрсөг уулзалт тэмцээн зохион байгуулж 4=4 харьцаатай 2 тал тэнцэж байжээ. Энэ уулзалт тэмцээн Монголын самбочидын хувьд анхны олон улсын чанартай тэмцээн байв. 1970 оны хавар Узбекстан, Казакстан улсын самбочид урилгаар Цэрэннадимад ахлагчтай, Ч.Машбат дасгалжуулагчтай, Л.Сосорбарам, Д.Галдандавга, Б.Дөшчулуун, Н.Батчулуун/дэгээ/, Д.Дорж/өндөр/, нарын тамирчид уулзалт тэмцээнд анх удаагаа оролцоод иржээ. Мөн 1968 оноос телевизийн нэрэмжит, 1970 оноос Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн болсон нь анхны тэмцээнүүд байлаа.

-       МБТСЭ-ийн төв зөвлөлийн шийдвэрээр 1970 оны 11-р сард дасгалжуулагчаар Ч.Машбат тамирчдаар Б.Самдан, Б.Буядаа, Б.Эрдэв,Д.Баатаржав, Г.Пүрэвочир, Ч.Өвгөнхүү, Д.Галдандавга, Л.Сосорбарам, И.Найдан, Батчулуун, Нацагдорж, Даваадаш,нарын 12 хүний бүрэлдхүүнтэй улсын 2-р шигшээ багийг анх байгуулжээ.

-       1971 оны 5-р сард самбо жү-до барилдааны улсын 1-шигшээ багийг Д.Баатаржав, Б.Онх, Л.Рэнцэндорж, Ч.Өвгөнхүү, Д.Галдандавга нарын 5 тамирчины бүрэлдхүүнтэй байгуулжээ.

-       1970-аад оны эхэн үед Хүч нийгэмлэгт Б.Гэлэг, Алдар нийгэмлэгт Ч.Өвгөнхүү, Хөдөлмөр нийгэмлэгт Х.Намшир, Барилгачин нийгэмлэгт Д.Баатаржав, Дархан хотод М.Пунцаг, Шарын голд Б.Эрдэв, ХААДС-д Л.Сосорбарам,МУИС-д Б.Ишням нарын удирдаж байсан дугуйланд олон арван залуус хичээллэж эхэлсэн бөгөөд энэ үеийг самбо бөх эрчимтэй хөгжиж эхэлсэн он жилүүд гэж байжээ.1972 оны Монголын бүх ард түмний спартакиадын хөтөлбөрт орж ,мөн оноос насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн зохиогдож эхэлсэн.

-       1974 онд Улаанбаатар хотод Насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ,1984 онд Найрамдал 84 ОУ-ын тэмцээн,1989 онд Дэлхийн цомын тэмцээн 1993 1997 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг тус тус эх орондоо зохион байгуулжээ.

-       Монголын бөхийн холбооны самбо бөхийн салбар комисс нэртэй ажиллаж байгаад 1987 онд Монголын Самбо Бөх Сонирхогчдын холбоо /МСБСХ/ үүсгэн байгуулагдаж олон нийтийн бие даасан спортын байгуулга болжээ.

-       Монгол самбо барилдааны Анхны Насандхүрэгчдийн УАШТ-1972 он

-       Залуучуудийн УАШТ-1985 он

-       Өсвөр үеийн УАШТ-1988 он

-       1988 онд хүүхдийн их наадам тус тус зохиогдож эхэлжээ.

-       1979 онд Испанийн Мадрид анхны ЗДАШТ

-              48кг-Д.Тэгшээ

-              62кг-Ц.Дамдин

-       1979 онд Дэлхийн цом

-       1973 онд НХДАШТ-Иран Тигран анхдагч

-       1973 онд Ази тив АШТ

-       1983 онд Эмэгтэй ДАШТ анхны аварга Л.Бадамсүрэн

 

Хичээллэх үеийн аюулгүй байдал, заал дэвжээ, хувийн ариун цэвэр

Тамирчин бэлтгэл сургуулилт хийх үедээ аюулгүй байдлыг байнга чанд сахиж байх хэрэгтэй. Хичээллэх үеийн аюулгүй ажиллагаа гэдэгт тамирчин оюутан хичээл бэлтгэл сургуулилтанд орохдоо бие халаалт хийснээр эхэлдэг. Бие халаалт сайн хийгээгүй үед гарах эрсдэл маш их байдаг. Жишээ нь гар хөлний хуруунууд тулах г.м

Бие халаалт, техник давталт, барилдааны үед хоорондын зайг анхаарч байх хэрэгтэй. Учир нь хоорондын зайг хангаагүйн улмаас мөргөлдөх улмаар бэртэж гэмтэх аюулыг араасаа дагуулж байдаг. Бэлтгэл сургуулилтын үед нэгнээ хүндэтгэн харьцаж байх нь зүйтэй. Энэ нь эерэг уур амьсгалыг тухайн агшинд бий болгож байдаг. Санаатай болон санамсаргүй ноцтой алдаануудыг хийх нь зохимжгүй ба ийм үйлдэл тамирчин хүнд байх ёсгүй зан байдал юм.

Заалны ариун цэвэр маш чухал бөгөөд заал бохир байснаар элдэв халтварт өвчин тархах, үүсэх аюултай байдаг. Зааланд хичээл бэлтгэл сургуулилт явуулсаны дараа заалны цонх хаалгыг онгойлгож агаар оруулж байх хэрэгтэй. Ингэснээр зааланд шингэх үнэрээс сэргийлж байгаа хэрэг юм.

Бэлтгэл сургуулилтын дараа болон хичээлийн завсарлагаануудаар зааланд чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийж байх хэрэгтэй.

Тамирчин хүнд хувийн ариун цэвэр маш чухал байдаг бөгөөд гар хөлний хумсаа их ургуулж аваагүйн улмаас бусдыгаа маажиж урах зэрэг сөрөг талууд гардаг. Иймд хичээл бэлтгэл сургуулилтанд орохдоо гар хөлний хумсаа байнга тогтмол шалгаж авч байх нь зүйтэй. Мөн 7 хоногт 1-2 удаа тогтмол халуун усанд орж байх нь элдэв хөлсөөр дамждаг өвчнөөс сэргийлж чадна. Эдгээрээс гадна кимоно куртка тогтмол цэвэр байж байх хэрэгтэй.

 

1 курсын 2 улирал

-       Самбо барилдааны үндсэн суурь ойлголт / нас, жингийн ангилал , өмсгөл/

Самбо барилдаан нь өсвөр, залуучууд, насандхүрэгчид гэсэн 3-н насны ангилалтай байдаг.

-өсвөр үе 17-18нас

-залуучууд 19-20нас

-насандхүрэгчид 20дээш нас гэсэн 3 насны ангилалтай байна.

өсвөр үеийн жин

эрэгтэй 48 52 56 60 65 70 75 81 -85 +85кг

эмэгтэй 40 44 48 52 56 60 65 70 -75 +75кг

залуучуудын жин

эрэгтэй 48 52 57 62 68 74 82 90 -100 +100кг

эмэгтэй 44 48 52 56 60 64 68 72 -80 +80кг

насандхүрэгчдийн жин

эрэгтэй 52 57 62 68 74 82 90 -100 +100кг

эмэгтэй 48 52 56 60 64 68 72 -80 +80кг

самбо барилдааны өмсгөлд куртка, шорт, борцок, бүс зэрэг орно. өмсгөл нь улаан цэнхэр өнгөтэй байна. Самбо барилдааны өмсгөлийг зориулалтын зөөлөн даавуун материалиар стандартын дагуу хийдэг. Борцок нь хатуу биш зөөлөн ултай байдаг.

-       Самбо барилдааны оноо тооцох, ялалт шийдвэрлэх

Самбо барилдаанд 1 2 4 гэсэн оноонууд байдаг. Актив буюу хагас оноо гэж байна. Гэхдээ 2 актив 1 оноо болно гэсэн үг биш юм аа. 2 тамирчны оноо тэнцсэн үед актив ихтэй нь ялах учиртай байдаг.

Самбо барилдаанд цагаасаа өмнө ялах дараах нөхцлүүд байдаг.

Гар өчих

Хөлд өчих

Онооны харьцаа 12 тооны зөрүүтэй болох

өрсөлдөгчөө ар нуруугаар нь нисэлттэй хүчтэй хурдтай шидээд өөрөө босоо байсан үед өрсөлдөгчөө цэвэр ялах болно.

1 оноог дараах нөхцлүүдэд өгнө.

-өгзөг , мөр, цээжэн хэсгээрээ унасан тохиолдолд

-2дах сануулга 1 оноо болно

2 оноог дараах нөхцлүүдэд өгнө.

-биеийн хажуу хэсгээр унасан тохиолдолд

-3дах сануулга 2 оноо болно

- 10-19 сек даралт авсан тохиолдолд

- өрсөлдөгчөө мөр өгзөгний хэсгээр нь унагаачаад өөрөө босоо байвал

4 оноог дараах нөхцлүүдэд өгнө.

Биеийн нуруу хэсгээр унагаасан тохиолдолд

20сек даралт авсан тохиолдолд

өрсөлдөгчөө хажуугаар нь унагаачаад өөрөө босоо байвал

Самбо барилдаанд ялалтыг шийдвэрлэхдээ дараах аргуудаар шийдвэрлэнэ.

2тамирчин 2иулаа адил оноотой байвал сүүлд авсан нь хожих ба эсвэл аль бүхэл оноотой тамирчин нь хожих учиртай. Мөн сүүлд оноо авсан байсан ч актив үнэлгээ алдсан бол өрсөлдөгчид нь ялалтыг өгнө.

 

2 курс 1 семистер лекц

-       Мэргэжлийн удиртгал хичээл

-       Самбо барилдааны цол зэргийн ангилал

Самбо

Нэг.Олон улсын хэжээны мастер

  1. 1. Олимпийн бус төрлүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, дэлхийн тоглолт, дэлхийнцомын тэмцээнд медальт байранд шалгарвал
  2. 2. Тивийн тоглолт, Тивийн аварга шалгаруулах тэмцээнд медальт 2-р байранд шалгарвал
  3. 3. Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлвэл

Хоёр.Спортын мастер

2.1 Дэлхийн цом,дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эхний 6-р байранд шалгарвал

2.2       Тивийн спортын тоглолт, тивийн аварга шалгаруулах тэмцээнд медальт байр эзэлбэл/залуучууд,насанд хүрэгчид/

2.3 Өсвөр,залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд медальт байранд шалгарвал

2.4 Өсвөр үеийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд 1 дүгээр байр эзэлбэл

2.5 6-аас дээш орон оролцсон олон улсын тэмцээнд түрүүлбэл

2.6 Монголын бүх ард түмний Спартакиад, насанд хүрэгчдийн УАШТ

А.2 удаа түрүүлбэл

Б.4 удаа медальт байр эзэлбэл

В.ЗУАШ тэмцээнээс 2 алт, 1 мөнгөн медаль

Гурав.Спортын дэд мастер

3.1 Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 2 удаа медаль авбал

3.2 Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд эхний 2 байр эзэлбэл эсвэл өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 3 удаа медалть байранд шалгарвал

3.3 Өсвөр үеийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд медальт байранд шалгарвал

 

Бэлтгэлийн хувийн тэмдэглэл хөтлөх

Бэлтгэлийн хувийн тэмдэглэл хөтлөх нь маш чухал бөгөөд өөрөө өөртөө дүгнэлт хийж сурах хамгийн энгийн арга юм. Бэлтгэлийн хувийн тэмдэглэлийг шигшээ багийн тамирчид хөтөлдөг зүйл биш бөгөөд үүнийг энгийн тамирчид анхан хичээллэгчид хөтөлж байх нь зүйтэй хэрэг юм. Бэлтгэлийн хувийн тэмдэглэлд текник тактикийн бэлтгэлжилт, хурд хүчний бэлтгэлжилт барилдааны бэлтгэлжилт зэргийг өдөр өдрөөр нь бичэж тэмдэглэж байх хэрэгтэй. Энэ нь

 

2 курс 2 семистер лекц

-       Шүүлтийн дүрэм, шүүлтийн үйл ажиллагаа

Самбо барилдааны тэмцээн уралдаанууд олон улсын самбо бөх сонирхогдын холбоо/fias/ олон улсын шүүлтийн дүрмын дагуу зохион байгуулагддаг. Тэмцээн шүүн явуулах бүрэлдэхүүнд дараах шүүгч нар оролцдог.:

-ерөнхий шүүгч

-дэвжээний ахлах шүүгч

-дэвжээний шүүгч

-хажуугийн шүүгч

-цагчин шүүгч

-эмч

-тайлбарлагч

-туслах ажилтан зэрэг ордог. Эдгээр нь тэмцээний цар хүрээ, дэвжээний тоо ширхэгээс хамааран шүүгч нарын тоо нэмэгддэг. Самбо барилдааны шүүгч цагаан өнгийн богино ханцуйтай цамц өмсөх ба ханцуй нь улаан цэнхэр өнгөтэй байна. Баруун талын ханцуй улаан өнгөтэй зүүн талын ханцуй цэнхэр өнгөтэй байдаг. Шүүгчийн өмд нь цагаан даавуун материалтай өмд байдаг. Гуталны хувьд пүүз өмсөх ба пүүзнийхээ гадуур зориулалтын даавуун улавч өмсдөг. Дэвжээний шүүгч :

1 оноог эрхий хуруугаараа

2 оноог эрхий ба долоовор хуруугаараа

4 оноог эрхийг хурууг нугалсан байдалтай бусад хуруугаа өргөдөг.

Актив үнэлгээг тохойн үеийг биеэс 90градусын зайтай өргөж гарын атгатай байдалтай заана.

Цэвэр ялалтыг гараа шулуун эгц дээш өргөж заана.

џлалтыг заахдаа ялсан тамирчны гарыг өргөнө.

 

Шүүгчдын бүрэлдэхүүнд ерөнхий шүүгч нарийн бичгийн шүүгч хяналтын шүүгч цагчын шүүгч нэвтрүүлгийн шүүгч  дэвжээний шүүгч зэрэг багтана. Нэг дэвжээн дээр 3 шүүгч ажиллана. Үүнд дэвжээний ахлах шүүгч дэвжээний шүүгч дэвжээний хажуугийн шүүгч багтана. Шүүгчид пиас буюу зөвшөөрөгдсөн пүүз цагаан өмд ханцуйтай цагаан цамц өмсөх ба цамцны ханцуй улаан хөх өнгөтэй байна. Манай улсаас Ч.Машбат Г. Пүрэв-Очир,  А. Занданпүрэв, Ж. Баярсайхан олон улсын шүүгчийн зэрэгтэй.

 

Ерөнхий шүүгчийн үүрэг.

  1. Тэмцээн явуулах байр багаж төхөөрөмж эд хогшил багаж зэмсэгийн бэлэн байдлыг энэхүү дүрмийн шаардлагын дагуу шалгаж тэмцээний байрыг хүлээн авсан акт гаргана. Түүнчлэн баримт бичиг маягтын бэлэн эсэхийг үзнэ.
  2. Жинлэлт явуулах шүүгчдын бригадыг томилно.
  3. Оролцогчдыг шодолт явуулна.
  4. Тэмцээн явуулах график (цагийн хуваарь) батална.
  5. Дэвжээ бүхэнд шүүгчдын бригад хуваарилна.
  6. Шүүгчид алдаа гаргахгүй байх бүх талын арга хэмжээ зохиох шаардлагатай тохиолдолд шүүгчдын алдаа дутагдлыг засах.
  7. Багийн төлөөлөгчдөөс (дасгалжуулагч ахлагч) гаргасан эсэргүүцлийн цаг тухайд нь шийдвэрлэх
  8. Шүүгчдын зөвлөлийн гишүүн бүхний ажиллагаанд тэдгээрийн шууд удирдагчдын саналыг харгалзан таван баллын системээр үнэлгээ өгөх
  9. Гурав хоногийн дотор тэмцээн зохиосон байгууллагад тайлан гаргаж өгөх

 

Ерөнхий шүүгчийн эрх.

  1. Тэмцээн явуулах байр, төхөөрөмж, эд хогшил, багаж зэмсэг дүрмийн шаардлага хангаагүй тохиолдолд тэмцээн явуулахыг болиулах
  2. Үнэхээр шаардлага тохиолдсон үед тэмцээний програм графикт өөрчлөлт оруулах
  3. Тэмцээний явцад шүүгчдын гүйцэтгэх үүрэгт өөрчлөлт хийх
  4. Ноцтой зөрчил алдаа гаргасан буюу ноогдсон үүргээ биелүүлж чадаагүй шүүгчдийг зайлуулж энэ тухайгаа тайланд хавсаргаж тухайн холбооны шүүгчдийн зөвлөлд мэдэгдэх
  5. Шүүгчтэй зүй бусаар харьцсан үндэслэлгүй эсэргүүцэл гаргасан төлөөлөгч дасгалжуулагч багийн ахлагч нарт сануулга өгөх (эсвэл үүрэгт ажлаа гүйцэтгэх үүргийг нь зогсоох)
  6. Шүүгчдийн санал зөрөөтэй байгаа болон  өөрөө тэдгээрийн шийдвэрийг зөвшөөрөөгүй байгаа тохиолдолд дахин хэлэлцэн эцсийн шийд гаргах хүртэл барилдааны дүнг зарлахыг түтгэлзүүлэх
  7. Мэхийн үнэлгээ буюу барилдааны үр дүнгийн талаар маргаан гарсан үед гурван шүүгчийн аль нэг нь ерөнхий шүүгчийн саналыг дэмжсэн нөхцөлд тэрхүү саналыг эцсийн шийдвэр болгон зарлах
  8. Шаардлага гарсан тохиолдолд шигшээ барилдааны дэс дарааллыг өөрчлөх
  9. Ерөнхий шүүгч тэмцээн явуулах журмыг өөрчлөх барилдаан явж байхад шүүгчдыг солих эрхгүй

10. Тэмцээнд оролцогчид шүүгчид багийн төлөөлөгчид дасгалжуулагчид ерөнхий шүүгчийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.

11. Ерөнхий шүүгчийн даалгавараах түүний үүргийг түүний орлогч буюу дэвжээний ахлах шүүгч гүйцэтгэх боломжтой.

 

Дэвжээний ахлах шүүгч

  1. Дэвжээний ахлах шүүгч барилдаан явагдаж байх үед шүүгчын ширээнд байрлан шүүгчдын бригадын ажлыг удирдана.
  2. Дэвжээний ахлах шүүгч нь:
  • Ерөнхий шүүгчын зөвшөөрсний дагуу барилдаан шүүгчдын бригадыг бүрдүүлнэ.
  • Бөхчүүдийг дэвжээнд дуудаж нийтэд танилцуулна. Барилдааны үр дүнг зарлана.
  • Бөхчүүдийн үйлдэл байдал байршилд тогтоосон тохио зангааг ашиглан үнэлэлт өгнө. Гурван шүүгчийн олонхын саналыг үндэслэн эцсийн шийдвэрийг зарлана.
  • Шаардлага гарсан үед буюу гурван шүүгчийн санал эрс зөрсөн нөхцөлд барилдааныг зогсоож маргааныг тунгаан хэлэлцэж эцэслэн шийдвэрлэнэ.

Дэвжээний шүүгч Энэ нь дэвжээн дээр ажиллан шүүгчдийг дохиоллыг ашиглан (шүгэл нэр томъёо дохио зангаа) барилдааны еед дүрмийн заалтыг нарийн яанд биелүүлж байгаад хяналт тавина.

Хажуугийн  шүүгч  Энэ нь дэвжээний ойролцоо шүүгчийн ширээний эсрэг талд байршина. Тэрээр шаардлагатай үед суудлаасаа босч дэвжээний захаар явж бөхчүүдэд ойртон байдлыг сайн ажиглаж болно. Хажуугийн шүүгч бөхийн үйлдлийг бие даан үнэлж өөрийн үнэлгээг тогтсон дохио зангаагаар харуулна. Түүний бодлоор барилдааныг зогсоох шаардлага гарсан тохиолдол бүрт дэвжээний шүүгчидзохих дохио зангаагаар мэдэгдэж барилдааны тухайн байдлыг харуулна.

 

Тэмцээн зохион байгуулах арга зүй

3 курс 1 семистер лекц

-       Мэргэжлийн удиртгал хичээл

-       Тамирчдын витаминжуулалт

-       Техник тактикийн бэлтгэлжилт

 

3 курс 2 семистер лекц

-       Самбо бөхийн хичээл

Дасгалжуулах хичээлээр тамирчны техник, тактик, бие бялдар, сэтгэлзүйн  дасгалжилтыг хангах олон янзын хэрэглүүр, аргуудыг ашиглан үр ашигтай үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг.

Спортын сургалт- дасгалжуулалтын үйл ажиллагааны явцад тамирчины биемахбодийн дотоод үйл ажиллагаа зүй тогтлын дагуу өөрчлөгдөж байдагтай уялдан дасгалжуулах хичээл нь бие халаалтын хэсэг, дасгалжилтын үндсэн хэсэг, сэргэлт буюу төгсгөл хэсэг гэж 3 ангилдаг.

А. Бие халаалт

Бие халаалтын хэсэг нь хичээлийн зохион байгуулалт, дасгалжилтын үндсэн хэсгийн хөтөлбөрийг гүйцэтгэх урьдчилсан нөхцлийг хангаж өгнө. Тулгарч буй үйл ажиллагаанд таирчны бие махбодийг үр ашигтйа зөв чиглүүлэхэд аажмаар өсөн нэмэгдэх ачаалалтай тусгайлан сонгосон иж бүрэн дасгал, арга засал, дэг журмыг ашиглаж байгааг бие халаалт гэсэн ухагдахуунаар ойлгодог. Дасгалжуулах хичээлийн зорилт, агуулгыг сайтар ойлгуулан хичээлээ зөв, оновчтой эхлэх нь тамирчдыг дэг журамтай болгож, өмнөх ажилдаа анхаарлаа төвлөрүүлж, ухамсартай хандахад чухал нөлөө үзүүлнэ.

Бие халаалтын нөлөөгөөр тамирчны биеийн дотоод дулаан/цөм дулаан/ , төдийгүй биеийн гадаргууны /арьс/ дулааны нэгэн адил нэмэгдүүлэх шаардлагтай. Иймд биеийн дотоод гадаад дулааны хэмийг нэмэгдүүлэх бие халаалтын дасгалуудын үргэлжлэх хугацаа, тэдгээрийг гүйцэтгэх эрчмийг зөв тодорхойлох хэрэгтэй. Биеийн цөм ба гадаргууг халаахад 20-30 минутын бие халаалт хангалтай байдаг.

Бие халаалт ерөнхий ба тусгай гэсэн 2 хэсгээр бүрэлддэг.

Бие халаалтын ерөнхий хэсэг нь төв мэдрэлийн систем, тулгуур хөдөлгөөний аппаратын үйл ажиллагааг идэвхижүүлж тамирчны бие махбодийг үндсэн ажилд үр нөлөөтэй шилжих нөхцлийг бүрдүүлнэ.

Бие халаалтын тусгай хэсэгт дасгалжуулах хичээл ба тэмцээний хөтөлбөрийг үр дүнтэй гүйцэтгэх техник, тактикийн үйлдэл, тамирчны бие махбодийн дотоод үйл ажиллагааны идэвхжил хамрагдана.

Б. Үндсэн хэсэг

Дасгалжуулах хичээлийн үндсэн хэсэгт гол зорилтуудыг шийдвэрлэдэг. Хичээлийн үндсэн хэсэгт гүйцэтгэж байгаа ажил нь олон талтай, янз бүрийн чиглэлтэй байна. Өөрөөр хэлбэл тамирчны бие бялдрын чанаруудыг хөгжүүлж, сэтгэл зүйн дасгалжилтыг дэвшүүлж, хамгийн үр ашигтай техник тактикийг төлөвшүүлж өгөх явдал юм. үндсэн хэсгийн үргэлжлэх хугацаа нь дасгалжуулах хичээлийн зорилт, ачааллын хэмжээ, сонгон ашиглаж байгаа дасгалын агуулга, арга зүйн шинж чанараас шалтгаална.

Дасгалын сонголт ба түүний хэмжээ дасгалжуулах хичээлийн чиглэл, ачааллыг тодорхойлж өгнө.

В. Төгсгөл хэсэг

Дасгалжуулах хичээлийн төгсгөл хэсэгт ихээхэн анхаарах хэрэгтэй. Дасгалжуулах хичээл бүрийн төгсгөлд ачааллыг аажмаар бууруулж, тамирчны биемахбодийн үйл ажиллагааг анхны хэмжээнд хүргэх ёстой. Дасгалжуулах хичээлийн үндсэн хэсгээс гэнэт тайван байдалд шилжих нь тамирчны сэргээлтийг удаашруулж, биемахбодийн эрхтэн системийн үйл ажиллагааг эмгэг байдалд хүргэж болно. Хичээлийн төгсгөл хэсгийг үр дүнтэй болгох хамгийн сайн хэрэглүүр бол жигд хэмнэлтэй зөөлөн гүйлт бөгөөд аажмаар алхалтанд шилжих хэрэгтэй.

 

Сургалт дасгалжуулалтын заах аргын процесс

4 курс 1 семистер лекц

-       Мэргэжлийн удиртгал хичээл

4 курс 2 семистер лекц

-       Бэлтгэл сургалт зохион байгуулах үйл ажиллагаа

Багш дасгалжуулагчидын хамгийн их анхаарч байх зүйл бол бэлтгэлийг зөв зохион байгуулж байх хэрэгтэй. Бэлтгэлд хамрагсадын тоо тэдгээрийг бэлтгэлжилтийн түвшин зэргийг багш сайн мэдэж байх хэрэгтэй. Олон хүүхдэдтэй бэлтгэл сургуулилтын үед тэдгээрийг дэс дараалалтай зохион байгуулалтай хоорондын зай талбайд анхаарч байх хэрэгтэй. Бэлтгэлд шинээр суралцагчдыг тусгайд нь хөнгөн зөөлөн бэлтгэл сургуулилт хийлгэж байх хэрэгтэй.

 

Боловсруулсан багш: Г.Отгонбаатар

 

Баримтыг хадгалах

2012 оны 5-р сарын 07, Даваа гариг, 15:50 Багшийн нэр: Б.Болортунгалаг

Баримттай ажиллах явцдаа дараа ашиглахын тулд баримтыг хадгална. Идвэхтиэй  баримтыг /курсор байрлаж буй баримтыг идвэхтэй  баримт гэнэ./ өөр фолдерт өөр нэрээр хадгалах буюу хуулах, баримттай нэгэн зэрэг түүний нөөц хуулбарыг хадгалж болохоос гадна нээлттэй байгаа бүх баримтуудыг зэрэг хадгалах боломжтой. Түүнчлэн баримтыг автоматаар тодорхой хугацааны дараа хадгалах боломж нь хэрэглэгчийг баримтаа хадгалахаас өмнө оруулсан мэдээлэл ямар нэгэн байдлаар системд гэмтэл, тасалдал гарсан тохиолдолд арилж устахаас сэргийлнэ.

Баримтыг хадгалах аргууд:

Арга 1

Арга 2

Арга 3

Гараас Ctrl+S товчлуурыг зэрэг  дарна.

Дээрх аргуудын алийг нь ч сонгосон дараах харилцах цонх гарч ирнэ.

Урьд нь хадгалагдсан баримтыг хадгалах

Урьд нь хадгалагдсан баримтанд засвар хийсний дараа тухайн баримтыг хуучин нэрээр хадгалах тохиолдолд Quick Access/save командын хэрэглүүр дээр дарах буюу Microsof office/Save командыг сонгоно. Мөн гараас  Ctrl+S товчлуур дээр дарж хадгалж болно.

Баримтыг нууц үгтэй хадгалах

Гадны хэрэглэгч баримтыг нээх, засварлахас хамгаалахын тул нууц үгийг ашигладаг.

Нууц үгийг сонгохдоо том, жижиг үсэг, цифрийн хослолуудаар олон тэмдэгт  оруулах нь нууцлал өндөртэй байдаг. Мөн өөрийнхөө болон ойр тойрны мэдээллээр нууц үг сонгох нь тийм ч оновчтой сонголт болдоггүй. Хэрвээ нууц үгээ мартсан тохиолдолд сэргээх боломжгүй тул мартахгүй байх арга хэмжээг авах хэрэгтэй.

Баримтыг нууц үгтэй хадгалахдаа

Нууц үгийг арилгах

1. Нууц үгийг арилгах баримт нээлттэй байна.

2. Microsof office/Save as командыг сонгоно.

3. Нээгдэх Save as харилцах цонхноос Tools/General options командыг сонгоно.

4. Нээгдэх харилцах цонхноос баримтыг нээх нууц үгийг арилгах тохиолдолд Password to open талбарт , хийсэн өөрчлөлтгүйгээр баримтыг хадгалах эрх олгох нууц үгийг арилгах тохиолдолд  Password to modify талбар дэх цэгийг арилгана.

5. Ок товчлуур дээр дарна.

6. Save товчлуур дээр дарна.

7. Хадгалах эсэхийг лавласан цонхны Yes товчлуур дээр дарна.

Даалгавар:

Баримтын нэрийг өөрчилж хадгалахыг өөрсдөө бие дааж судлах

 

 

 

Microsoft Word програмыг ажиллуулах

2012 оны 5-р сарын 07, Даваа гариг, 15:46 Багшийн нэр: Б.Болортунгалаг

Word Програмын тухай товчхон

Microsoft word програм нь дэлхийн хэмжээнд өргөн тархсан хэрэглээний програм бөгөөд текстэн мэдээлэл боловсруулах зориулалттай юм. Энэхүү програмын тусламжтайгаар текст бичих, засах, зураг, хүснэгт, график засварлах, хадгалах, цаашлаад бүх баримтаа хэвлэх бүрэн боломжтой юм.

Арга 1

Арга 2

Microsoft Word програмаас гарах

Арга 1

Арга 2

Арга 3

Гараас Alt  товчлуурыг F4 товчлуурын хамтаар дарах

Даалгавар

Microsoft Word програмын цонхны ерөнхий төлөв байдлыг  Батханд Т. “Office word 2007 – бие даан судлах ”.-УБ.,2008 онд хэвлэгдсэн номын 7-16-р талаас уншиж бие даалт хийх


Баримт шинээр үүсгэх

Арга 1

Арга 2

Арга 3

Гараас Alt товчлуурыг  N    үсгийн хамтаар дарах  /Alt+N/

Даалгавар: Шинээр үүсгэсэн баримтанд бичлэгийн дасгал хийх

Дараах схемийн дагуу гарын байрлалаа зөв эзэмших

Тэмдэгт Ө, Р үсгүүд нь гар дээрх үндсэн товчлууруудын дунд эгнээд байрлах F, J үсгүүд юм. Энэ хоёр үсгэн дээр жижиг товгор зураас байрласан бөгөөд гар луу харахгүйгээр тэмтрээд олдог чадварыг эзэмших хэрэгтэй.  F үсгэн дээр зүүн гарынхаа долоовор хурууг байрлуулаад бусад хуруунуудыг дараагийн үсгүүд дээр байрлуулна. J үсгэн дээр баруун гарын долоовор хурууг байрлуулаад бусад хуруунуудыг дараагийн товчлуурууд дээр байрлуулна. Гарын хуруунууд оногдсон баганы үсгүүдийг дарахдаа дээш доош явах бөгөөд хажуугийн эгнээний үсгүүдийг дарж болохгүй. Хоёр гарын долоовор хуруу тус бүр дээр хоёр эгнээ үсгүүд оногдоно. Баруун гарын чигчий хуруун дээр 8 үсэг оногдох бөгөөд эдгээр үсгүүд нь тэр бүр хэрэглэгдээд байдаггүй үсгүүд юм. Хоёр гарын эрхий хуруугаар зай авна.

Баримтыг хаах

 

 

Компьютерийн үүсэл хөгжил

2012 оны 5-р сарын 07, Даваа гариг, 15:40 Багшийн нэр: Б.Болортунгалаг

Компьютерийн үүсэл хөгжил

Электрон тооцоолон бодох машиныг  бүтээх анхны оролдлогууд удаан жилийн түүхтэй ч орчин үейин комьютерийн анхны дизайныг дайны дараахан 1946 онд АНУ-ын эрдэмтэн зохион бүтээгчид гурван жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бүтээжээ.

Энэ нь тухайн үед секундэд 5000 үйлдэл хийж чадаж байсан нь хүний ой ухааны чадавхитай зүйрлэхийн аргагүй дэвшилттэй байлаа.
Гэвч овор хэмжээ нь том, үнэ өртөг нь дааж давшгүй өндөр байсан учир олноор үйлдвэрлэх ямар ч боломжгүй байжээ.  Сансар судлал, батлан хамгаалах гээд засгийн газрын байгууллагуудад л тусгай зориулалтаар ашиглаж эхэлсэн байна.

Үүнээс хойш 5 жилийн дараа анхны сайжруулсан 50 загварыг хийж тус бүрийг нэг сая доллараар худалдаанд гаргасныг тэр үейин томхон компаний тэргүүн баячууд л хэтэвчээ хоослон байж авцгаасан гэдэг.
Үүнээс хойш таван жилийн дараа компьютерийн үнэ 10 дахин буурч 120 мянган доллар болж байжээ.
Компьютерийн технологи баруунд ийнхүү хурдацтай хөгжсөөр 1983 онд "Compaq" маркийн компьютер худалдаанд гарч эхэлсэн нь энэ төрлийн бизнесийг тэргүүлж жилд 111 сая ам.долларын орлого оруулан дэлхийн персональ(хувийн, ганцаарчилсан ) компьютерийн үйлдвэрлэлд толгой цохиж байв.

Компьютерийн хөгжлийн үеүд

1954 оноос хойш 20-оод жилд мянгаад компьютерүүд зохиогдож хэдэн арван сая компьютерүүд хэрэглэгдэж байна. Компьютерийн хөгжлийн дүнд тэдний хурд багтаамж, санах ой, тооцоолох чадал асар их нэмэгджээ. Эдгээр хөгжлийн түвшнээс хамаарч хөгжлийн түвшинг үеүдэд хуваан ангиллаа.

Эдгээр үед нь компьютерийн техник хангамж болон программ хангамжийн онцгой дэвшлүүдийг агуулсан болно.

Эхний үе (1942-1959)

Анхны компьютерүүд өгөгдөл болон инструкциудыг хадгалах зориулалт бүхий хэлхээндээ вакум хоолойг ашигладаг. Гэвч вакум хоолой нь болхи том, хэт халдаг, бүрэн найдьвартай элщектрон төхөөрөмж биш байсан тул асар их алдаатай үйлдэл гардаг байв. Дараа нь соронзон цөмүүд нь санах төхөөрөмжийг хийхэд хэрэглэгддэг болжээ (Зур-B13) Программчлал нь машин хэл дээр хийгддэг байв.

2 дахь үе (1959-1965)
Компьютерийн 2 дахь үеийн хөгжилд вакум хоолойг транзистороор сольсон  явдал орлоо.  Транзистор нь унтраалга мэтээр ажилладаг бөгөөд гэрлийн унтраалга шиг ажиллах боловч ямар нэг хөдөлгөөн түүнд байхгүй.
Ингэснээр компьютерийн овор багасч, нэг үйлдлийг микросекундэд гүйцэтгэх, олон мянган тэмдэгтийг хадгалах боломж бүрджээ. Ингэснээр компьютер үйлдвэрлэгчид илүү багтаамжтай, хурдтай  найдвартай,  халаалт өгдөггүй, жижиг оврын компьютерүүд хийх болжээ. Программууд нь машин болон симболик хэл дээр бичигдэж байв. Симболик хэл гэдэг ньк омпьютерийн команд болон өгөгдлийг дүрслэхэд хэрэглэдэг симбол тэмдэгтүүд юм.

3 дахь үе (1965-1970)
3 дахь үеийн компьютерүүд нь жижиг хэсгүүд бүхий интеграл хэлхээнээс бүрдэнэ. Энд компьютерийн бүхий л хэсгүүд оролт, гаралт, хадгалах, боловсруулах хүчин чадал нэмэгдсэн байгаа бөгөөд оролт гаралтын төхөөрөмжүүд нь телефоны болон бусад төхөөрөмжүүдээр дамжуулан хоорондоо холбогдох боломжийг бүрдүүлсэн. Түүнчлэн дэлгэц нь телевиорын дэлгэцтэй адил болж, дуу хөгжмийг гаргах болж, түүнчлэн гаднаас тодорхой бага хэмжээний дуу оруулах боломжтой болж иржээ. Хадагалах
багтаамжийн тухайд олон сая тэмдэгтийг хадгалах чадвар нэмэгдсэн.
Процессорын хурд секундээр хэмжигдэж, программын хэд хэдэн инструкциудыг  зэрэг гүйцэтгэх болжээ. Проаграммистууд нь өндөр түвшний
хэлүүд дээр объект хандалттай программчлал дээр программчлах болов.

4 дэх үе (1970-)
Мэдээж энэ үед мөн л компьютерийн бүрэлдэхүүн хэсгүүдийг илүү хүчирхэгжүүлэх болсон. Энэ үед гарсан томоохон дэвшил бол бие даасан хадгалах төхөөрөмжийг гаргасан бөгөөд энэ нь сисликоноор бүрэгдсэн байдаг. Мөн лазер санах ойг Үндэсний Сансар Судлалын Газараас зохион бүтээсэн байна. (Зур-B15, B16) Ингэснээр лазер ой нь 50 миллиард гаруй тэмдэгтийг хадгалах чадвартай болжээ. 1970-аад оны эхээр Buroughsдараа нь IBM-ийнхэн өөрсдийн 5000 болон 370 төрлийн компьютерүүддээ виртуал хадгалах зарчмыг танилцуулжээ. Өмнө нь дотоод хадгалах багтаамж ойролцоогоор нэг сая тэмдэгт байсан бол виртуал хадгалах төхөөрөмж нь
хэдэн миллиард, триллион тэмдэгтүүдийг хадгалах боломжийг бүрдүүлсэн.
Энэ үед compact disk (CD) and CDROM гарсан бөгөөд энэ нв он офф биьүүдээр кодлогдох бөгөөд 4800-600 сая битүүдийг хадгалах чадвартай байв. Өөрөөр хэлбэл энэ нь 1000 хуудас текстийг багтаах хэмжээ байв.
Техникийн хувьд гарсан энэхүү дэвшил нь компьютерийн программ хангамжийг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан юм.

5 дахь үе (?)
Энэ үеийн компьютерүүд гэхээс илүү ярьдаг машин гэж нэрлэсэн нь дээр
бизээ. Техникүүд улам бүр овор хэмжээ багасч, илүү хүчин чадалтай,
хурдан  болох бол программууд илүү хямд төсөр болно. Мөн ажил мэргэжилд
зориулсан төрөл бүрийн тусгай программуд ихээхэн хэрэглэгдэх болно.

Компьютер
гэж юу вэ

Электроник болон электромеханик хэсгүүдээс бүрдсэн төхөөрөмжийг компьютер гэнэ. Энэ төхөөрөмжийг дангаар нь ашиглах боломжгүй бөгөөд дараах зүйлүүд нэгдэж, компьютерийн системийг бүрэлдүүлдэг. Ингэснээр бид өөрийн хэрэгцээндээ ашиглах боломжтой болдог.

- Hardware (техник хангамж)

- Software (программ хангамж)
- Өгөгдөл, мэдээлэл (төрөл бүрийн мэдээлэл)
- Гарын авлага, материал (компьютерийн программ,

төхөөрөмжүүдийг ашиглах гарын авлага)
- Хэрэглэгч (компьютерийг ашиглах хүн)
- Холболт (телефон утас, радио релейний шугам, утасгүй холболт, сансрын холболт г.м)

 

Компьютер нь мэдээллийг тоон хэлбэрт шилжүүлж, программуудийн тусламжтай боловсруулалт хийн, хадгалах төхөөрөмжинд тодорхой хугацаагаар сануулах, мэдээллийг гаралтын төхөөрөмжүүд болох дэлгэцэнд гаргах, принтерээр хэвлэх зэрэг олон төрлийн үйлдлийг гүйцэтгэдэг. . Тоог дүрсэлж бичих болон үйлдэл хийж боловсруулах дүрмүүдийн нэгдлийг тооллын систем гэж нэрлэдэг. Бид тоог 10-тын тооллын системд мэднэ. (Тоог 10 цифрээр дүрсэлж бичдэг)

Үүнтэй адил аливаа тоог 0, 1 гэсэн хоёр цифрээр дүрслэх 2-тын тооллын систем компьютерт хэрэглэгддэг. Хоёртын тооллын системийн тоонууд 0, 1, 10, 11, 100, 101, 110, … гэх мэтээр бичигддэг. Зөвхөн 0 ба 1 гэсэн утга авдаг мэдээллийг 1 бит (bit-binary digit) хэмжээтэй гэж ярьдаг. 8 бит мэдээлэл нь 1 байт (byte-багц) болдог. Мэдээллийг хэмжээг хэмжих үндсэн нэгж байт юм. 1 байтыг нэг үсэг, эсвэл нэг тэмдэгт гэж тоймлон ойлгож болно. Килобайт, мегабайт зэрэг мэдээллийг хэмжих том нэгжүүдийг ч мөн хэрэглэдэг. Доор нэгжүүдийн хоорондын харьцааг үзүүлэв.
1024 Вyte = 1 Kilo Byte (1KB)
1024 KB = 1 Mega Byte (1MB)
1024 MB = 1 Gega Byte (1GB)

Компьютер нь дараах зүйлүүдээс бүрддэг.


- Санах ой

- Өгөгдлийг хадгалах төхөөрөмжүүд: Хатуу диск,  уян диск, компакт диск, tape төхөөрөмж

- Оролтын төхөөрөмж : гар, хулгана, микрофон

- Гаралтын төхөөрөмж : дэлгэц,принтер, чанга  яригч

- Төв процессор (CPU): бүх үйлдлийг төв процессорт боловсруулдаг


1. Санах ой - RAM (Random Access Memory). Компьютерээр боловсруулах бүх төрлийн мэдээллийг санаж хадгалахад зориулагдсан компьютерийн хэсгийг санах ой гэнэ. Иймд хэрэв санах ой байхгүй бол мэдээлэл боловсруулах боломжгүй болно. Өөрөөр хэлбэл компьютер ажиллахгүй гэсэн үг. Компьютерийн санах ой дахь мэдээлэл компьютерийг унтраахад арилдаг. Ийм чанартай санах ойгоос гадна орчин үеийн компьютерт санасан мэдээлэл нь өөрчлөгддөггүй байнга тогтмол хадгалагдаж байдаг санах ой байдаг. Энэ санах ой дахь мэдээлэл зөвхөн уншиж ашиглахад зориулагдсан байдаг. Ийм санах ойг ROM (Read Only Memory) гэж нэрлэдэг. Компьютерийн санах ой-RAM-ийн хэмжээ нь нэн чухал үзүүлэлт юм.

2. Төвпроцессор-(CPU-Central Processing Unit). Тодорхой үр дүнд хүрэхийн тулд биелүүлэх үйлдлүүдийн дараалалыг программ гэнэ. Тэгвэл программын үйлдлүүдийг алхам бүрээр нь биелүүлдэг компьютерийн хэсгийг төвпроцессор гэнэ. Өөрөөр хэлбэл компьютерийн үйлдэл хийдэг хэсэг нь юм. Компьютерийг хүнтэй зүйрлэвэл, төвпроцессорыг компьютерийн тархи нь гэж хэлж болох юм. Төвпроцессор нь үйлдэл гүйцэтгэх хурдаараа харилцан адилгүй байдаг. Манай оронд голдуу Intel овгийн төвпроцессор бүхий компьютеруудыг хэрэглэдэг. Эдгээр төвпроцессорын Intel 386, Intel 486, Pentium, Pentium Pro, Pentium MMX, Pentium II, Pentium III, Pentium IV8 Pentium D гэсэн моделиуд нь  хэрэглэгдэж ирсэн байна. Түүнээс гадна CPU үйлдвэрлэдэг Intel фирмээс гадна Cyrix, AMD гэх мэт өөр фирмүүд байдаг.

3. Компьютерийн мэдээллийг оруулах, гаргах байгууламж. Аливаа компьютерт мэдээлэл оруулах, гаргах олон янзын төхөөрөмж байж болох бөгөөд зөвхөн стандарт оруулах гаргах төхөөрөмжийг үзье.
а). Дэлгэц (Monitor). Дэлгэц нь хар цагаан, өнгөт, шингэн кристал гэх мэт төрлүүд байдаг. Дэлгэцийн боломж янз бүр байдаг боловч сүүлийн үед зөвхөн VGA (Video Graphics Array) болон SVGA (Super VGA), LCD дэлгэцүүд хэрэглэгдэх болсон байна. Мөн овор хэмжээний хувьд 15 инч -ийн дэлгэц өргөн хэрэглэгддэг. Дэлгэцний дүрсийг дүрслэх цэгийн диаметр нь 0.25 мм, 0.28 мм гэх мэт янз бүрийн боломжуудтай байна.

б). Гар (Keyboard). 101/102 товчлуур бүхий Америк стандартын гар өргөн хэрэглэгдэж байсан боловч Windows 95 систем гарснаар 104 товч бүхий гар нэлээд өргөнөөр хэрэглэх болсон. Гар нь мэдээллийг компьютерт оруулах гол төхөөрөмж юм. Текст бичих үед дэлгэцэн дээр үсэг хаана бичигдэхийг заасан заагуур байх ба үүнийг текст курсор (анивчсан босоо зураас) гэж нэрлэдэг. Текст курсорыг гарнаас удирддаг. Гарны тухай та өөрөө бие даан судлана уу. Жишээлбэл та том жижиг үсгийг хэрхэн бичих, мөр шилжих, текст курсорыг удирдах гэх мэт үйлдлүүдийг судлаарай.

4. Хадгалах байгууламж буюу диск. Бидний өмнө ярьсан компьютерээр боловсруулагдах мэдээллийг санах зориулалттай шуурхай буюу дотоод санах ой RAM нь харьцангуй бага багтаамжтай бөгөөд энэ мэдээлэл нь компьютерийг унтраахад арилдаг. Иймд их хэмжээний мэдээллийг удаан хугацаагаар байнга хадгалах шаардлагатай болдог. Энэ санах ойг гадаад санах ой гэдэг. Өргөн хэрэглэгддэг гадаад санах ой нь компьютерийн диск юм. Дискэнд мэдээлэл бичих болон түүн дээрх мэдээллийг унших төхөөрөмжийг дискийн байгууламж (disk drive) гэдэг. Одоогоор дараахь төрлийн диск  хэрэглэгдэж байна.
1. Уян диск (Floppy disk - FD)
2. Хатуу диск (Hard disk - HD).
3. Компакт диск (Compact disk-CD).
4. Flash диск
5. USB хард диск

5. Хулгана (Mouse). Орчин үеийн компьютерүүдэд заах (pointing) төхөөрөмжүүд олон хэрэглэдэгийн нэг нь хулгана юм. Хулгана нь хэрэглэгч компьютерийг удирдах болон асуултанд хариулах зэрэгт голчлон хэрэглэгддэг төхөөрөмж юм. Хулгана хэрэв зөв суулгагдсан бол хулганыг ширээн дээгүүрээ хөдөлгөхөд дэлгэцэн дээр чинь сум гүйж байх болно. Энэ сумыг хулганы курсор гэж нэрлэнэ. Хулганы курсорын хэлбэр тухайн үеийн ажлын төлөв, байдлаас хамааран байнга өөрчлөгдөж байдаг.

Өөрийгөө сорих дасгал

Дасгал 1

Компьютерийг шинээр угсрахад дараах эд ангиуд шаардлагатай болжээ. Тэгвэл эдгээрийн зориулалтыг бичиж ямар эд ангиуд дутуу байгааг нөхөж бич.

CPU, RAM, HDD, case, CD-ROM, FDD, motherboard, power supply, video card, cooler, network card, sound card, internal modem, mouse, keyboard, speaker, pad.

Дасгал 2

Компьютер эхлэн асахдаа өөрийнхөө иж бүрдлийг шалгасны дараа хэрэв ямар нэгэн алдаагүй байвал компьютерийн дискийн төхөөрөмжүүдээс үйлдлийн системийг хайн олж ажиллуулдаг. Үйлдлийн систем ажилласнаар сая компьютерийг ашиглах боломжтой болно. Ингэж компьютер асахдаа өөрийнхөө иж бүрдлийг шалгасны дараа энэ тухай мэдээллийг дэлгэцэнд хүснэгт маягаар гаргаж үзүүлдэг. Энэ мэдээлэл дэлгэцэнд 1-2 секундын хугацаанд харагддаг. Энэ мэдээлэл дэлгэцэнд гарах үед компьютерийн Pause товчлуурыг дарж үйлдлийг зогсоон энэ мэдээлэлтэй танилцах боломжтой. Энэ зааврыг ашиглан компьютерийн хүчин чадлын тухай ямар ямар мэдээллийг энэхүү хүснэгтэнд гаргаж үзүүлдэг болохыг тогтоож өөрийнхөө ашиглаж байгаа компьютерийн хүчин чадлыг тогтоон бич.

Дасгал 3

Дараах өгүүлбэрүүдийг буруу зөвөөр нь ялган бич:

1. Компьютер дээрх бүхий л үйлдлийг CPU гүйцэтгэнэ.

2. Компьютер дээрх бүхий л үйлдлийг RAM гүйцэтгэнэ.

3. Компьютер унтрахад RAM-д байсан бүх зүйл устана.

4. Компьютер унтрахад HDD-д байсан бүх зүйл устана.

5. Компьютер дээр хийсэн бүх үйлдлийг CPU гүйцэтгэх бөгөөд энэхүү үйлдлүүд RAM-aaр дамжин явагдана.

6. Компьютер дээр хийсэн бүх үйлдлийг RAM гүйцэтгэх бөгөөд энэхүү үйлдлүүд CPU-гаар дамжин явагдана.

7. Компьютер унтрахад RAM-д байсан бүх зүйл устах тул хийсэн зүйлээ HDD-д хадгалдаг.

8. Компьютер унтрахад HDD-д байсан бүх зүйл устах тул хийсэн зүйлээ RAM-д хадгалдаг.

Дасгал 4

Энд компьютерийн ямар ямар эд ангиуд бичигдсэнийг нэрлэн бич.

Pentium III 800MHz, 128RAM, 10GB HDD, 15″ SVGA, 104 keyboard, mouse+pad

 

Мэдээллийн технологи, мэдээллийн систем хичээлийн лекцийн сэдвүүд

2012 оны 5-р сарын 07, Даваа гариг, 15:25 Багшийн нэр: Б.Болортунгалаг

Компьютерийн үндсэн ойлголт

MS-Windows үйлдлийн системд ажиллах

MS-Word 2007 программд баримттай ажиллах, программын харагдах байдал

MS-Word 2007 программын цаасны тохиргоо хийх, харагдах байдлыг өөрчлөх

MS-word 2007 программд хүснэгттэй ажиллах, нэмэлт тохиргоог хийх

MS-PowerPoint 2007 программ

MS-PowerPoint программыг ажиллуулах

Сүлжээ, Интернет

 

“Мэдээллийн технологи, мэдээллийн систем ” хичээлийн семинарын сэдэвчилсэн төлөвлөгөө

Компьютерийн үндэс

MS-Windows

MS-Windows-ын тохируулга хийх

MS-Windows Explorer-тэй ажиллах

MS-Word 2007 программд ажиллах

MS-Word 2007 программ Insert цэс

MS-Word 2007 программд цаасны тохиргоо хийх, бусад тохиргоо

Явцын шалгалт авах

MS-Word 2007 программд баримтын харагдах байдлыг өөрчлөх

MS-Word 2007 программд хүснэгттэй ажиллах

MS-PowerPoint программ

MS-PowerPoint программд ажиллах

MS-PowerPoint программд харагдах байдлыг өөрчлөх

MS-PowerPoint программд төрөл бүрийн хөдөлгөөн оруулах, слайдыг тоглуулах

Интернет

Боловсруулсан багш: Б.Болортунгалаг

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5-р сарын 07, Даваа гариг, 15:50
 
Хуудас 12-с 1